Хайлт

Баримт бичиг болон сервисээс хайна

ХУР веб сервисийн буцаасан ResultCode тайлбар

ХУР веб сервис нь хүсэлт бүрд resultCode буцаадаг бөгөөд энэ нь тухайн хүсэлт амжилттай болсон эсэх, эсвэл алдаа гарсан бол ямар шалтгаантайг тодорхойлдог. resultCode-ийн утгаас хамааран сервис нь хэрэглэгчид болон системд зориулсан өөр өөр төрлийн resultMessage буюу хариу мэдээлэл илгээдэг.

resultCode-ийн үндсэн үүрэг:

  • Хүсэлт амжилттай болсон эсэхийг тодорхойлох
  • Алдааны шалтгаан, төрөл, түвшинг мэдээлэх
  • Алдааны үед хэрэглэгч болон системд зөв шийдвэр гаргахад туслах мэдээлэл өгөх

ХУР системээс буцаасан жишээ Response

xml
<soap:Envelope xmlns:soap="http://schemas.xmlsoap.org/soap/envelope/">
  <soap:Body>
      <ns2:WS100101_getCitizenIDCardInfoResponse xmlns:ns2="http://citizen.xyp.gov.mn/">
          <return>
              <request xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
                  xsi:type="ns2:citizenRequestData">
                  // оролт
              </request>
              <requestId>4fd9aa5f-1984-4b61-b379-13c1bcbd29c7</requestId>
              <response xmlns:xsi="http://www.w3.org/2001/XMLSchema-instance"
                  xsi:type="ns2:citizenData">
                  // гаралт
              </response>
              <resultCode>0</resultCode>
              <resultMessage>амжилттай</resultMessage>
          </return>
      </ns2:WS100101_getCitizenIDCardInfoResponse>
  </soap:Body>
</soap:Envelope>

Энд "resultCode": 0 буцаасан байгаа нь хүсэлт амжиллтай болсон гэдгийг илтгэж байгаа юм.


Амжилттай код

0 OK — амжилттай

Хүсэлт амжилттай болсон үед буцаана.

1 NOT_FOUND — олдсонгүй

Хүсэлт амжилттай болсон хэдийч мэдээлэл нийлүүлэгч байгууллагаас мэдээлэл олдоогүй үед уг хариуг буцаана.


Үндсэн алдааны код

2 INTERNAL_ERROR — хүсэлт амжилтгүй боллоо

ХУР системийн дотоод алдааны код. Бидэнтэй холбогдоно уу!

3 INVALID_REQUEST

Энэхүү алдааны кодыг буцаах үед алдааны мэдээллийг агуулсан хэд хэдэн өөр resultMessage буюу хариу мэдээлэл буцаадаг бөгөөд тус бүрийг нь доор тайлбарлав.

  • алдаатай хүсэлт: Оролтын утгыг дутуу явуулах, заавал байх шаардлагатай утгыг хоосон явуулах тохиолдолд уг алдаа заана.
  • URI буруу байна: <wsdl>: Буруу wsdl endpoint хандсан үед гарна.
  • accessToken header байхгүй байна: SOAP request header хэсэгт ҮДТ-өөс олгосон хэрэглэгчийн токенг заавал илгээх шаардлагатай байдаг бөгөөд илгээгээгүй үед энэ хариуг буцаана.
  • timeStamp header байхгүй байна: SOAP request header хэсэгт тоон гарын үсэг (signature) зурах үед ашигласан timestamp заавал илгээх шаардлагатай байдаг бөгөөд илгээгээгүй үед энэ хариуг буцаана.
  • signature header байхгүй байна: SOAP request header хэсэгт тоон гарын үсэг (signature) заавал илгээх шаардлагатай байдаг бөгөөд илгээгээгүй үед энэ хариуг буцаана.
  • **[dfe\*\***y8r] хүчингүй мэдээлэл**: ҮДТ-өөс олгосон хэрэглэгчийн токен хүчингүй үед буцаана.
  • XypSign :: Тоон гарын үсгийн мэдээлэл зөрүүтэй байна.: signature header хэсэгт илгээсэн мэдээлэл зөрсөн үед буцаана. ҮДТ-өөс олгосон .key файл, accesstoken, тоон гарын үсэг (signature) зурах үед ашигласан timestamp гэсэн мэдээллүүдээ шалгана уу.
  • timestamp-ын төрөл буруу байна:: <timestamp>: timestamp-ын төрөл буруу үед буцаах хариу.
  • timestamp хүчинтэй хугацаа дууссан байна.: timestamp хүчинтэй хугацаа дууссан байна.
  • [dfe\*\***y8r]хүчингүй хандалт: ХэрэглэгчийнaccessToken дээр тухайн сервисд хандах эрх байхгүй үед буцаана. ҮДТ-ийн security@datacenter.gov.mn хаягт мэйл явуулж хандах эрхээ нээлгэх хэрэгтэй.

Клиент баталгаажуулалтын алдааны код

200 AUTH_PART_MISSING — баталгаажуулах <auth> мэдээллийг ирүүлээгүй байна

Хүсэлт илгээхдээ <auth> баталгаажуулалтын параметрийг явуулаагүй үед заах алдаа.

201 AUTH_CITIZEN_PART_MISSING — иргэний баталгаажуулах мэдээллийг ирүүлээгүй байна

Иргэн баталгаажуулах <citizen> параметрийг явуулаагүй үед заах алдаа. Иргэнийг баталгаажуулахдаа тоон гарын үсэг, хурууны хээ, OTP ашиглах боломжтой.

202 AUTH_OPERATOR_PART_MISSING — үйлчилгээний ажилтны баталгаажуулах мэдээллийг ирүүлээгүй байна

Үйлчилгээний ажилтан <operator> параметрийг явуулаагүй үед заах алдаа. Үйлчилгээний ажилтныг баталгаажуулахдаа тоон гарын үсэг, хурууны хээ, OTP ашиглах боломжтой.

203 ACCESS_DENIED — хандах эрх байхгүй болно

Тухайн сервист хандах эрхгүй үе заана. ҮДТ-ийн security@datacenter.gov.mn хаягт мэйл явуулж хандах эрхээ нээлгэх хэрэгтэй.

301 FINGER_TEMPLATE_NOT_FOUND — иргэний хурууны хээ бүртгэлгүй байна

УБЕГ мэдэгдэж хурууны хээгээ бүртгүүлэх хэрэгтэй.

302 FINGERPRINT_NOT_MATCH — хуруу хээ таарахгүй байна

Хурууны хээ таарахгүй байна.

303 FINGERPRINT_MATCH_TIMEOUT — хурууны хээ тулгах процесс хэт удаан байна

Хурууны хээг тухайн агшинд уншуулан илгээх шаардлагатай.

304 FINGERPRINT_MATCH_ERROR — хурууны хээ тулгах процессд алдаа гарлаа

timestamp-ийг шалгана уу!

401 SHOULD_RETURN_STATE_REGISTER — бүртгэлийн газарт очиж бүртгэлээ шалгуулах шаардлагатай

Бүртгэлийн газарт очиж бүртгэлээ шалгуулах шаардлагатай!

402 NOT_OWNER — эзэмшигч биш болно

Мэдээлэл шалгуулж буй иргэний өөрийн тоон гарын үсгийг ашиглах шаардлагатай!

501 UNAUTHORIZED_ATTEMPT — зөвшөөрөгдөөгүй хандалт

Зөвшөөрөгдөөгүй газарт хандалт! Хурууны хээний мэдээллийг уншуулах хугацаа хэтэрсэн үед зааж болно. timestamp-аа шалгах.

601 INVALID_SIGNATURE — тоон гарын үсгийн мэдээлэл зөрүүтэй байна

Тоон гарын үсгийг зурах үе ашигласан timestamp-ийг сервис дуудахдаа header хэсэгт илгээх шаардлагатай.

602 EXPIRED_CERTIFICATE — сертификатын хугацаа дууссан байна

Тоон гарын үсгийн хүчинтэй хугацаа дууссан тул тоон гарын үсэг олгогч байгууллагад хандан сунгуулах шаардлагатай.

603 INACTIVE_CERTIFICATE — хүчингүй сертификат

Тоон гарын үсгийн хүчин байгаа үед тоон гарын үсэг олгогч байгууллагад хандан тодруулах шаардлагатай.

604 INVALID_ISSUER — MNICA-2018-с гэрчилгээжээгүй сертификат байна

MNICA-2021 сертификатийг татаж суулгах шаардлагатай.

605 CERTIFICATE_ENCODING_ISSUE — Сертификатын 'encoding' төрөл PEM биш байна

Сертификатын 'encoding' төрөл PEM биш байна.


Мэдээлэл нийлүүлэгч байгуулагатай холбоотой алдааны код

801 DATABASE_CONNECTION_ERROR — хүсэлт амжилтгүй боллоо

ХУР системээс энэ resultCode-г буцаасан тохиолдол мэдээлэл хариуцагч буюу тухайн сервисийн цаад эзэмшигч байгууллагын ХУР системийн сүлжээний холболт хэвийн боловч тухайн мэдээлэл хариуцагчийн системээс алдааны мэдээлэл ХУР системд ирүүлсэн үед буцаана. Мэдээлэл хариуцагч талд мэдэгдэн шалгуулах шаардлагатай. Сервис бүрээр мэдээлэл хариуцагч байгууллагыг сервисийн жагсаалт хэсгээс харна уу.

802 DATABASE_CONNECTION_TIME_OUT — холболт амжилтгүй боллоо

ХУР системээс энэ resultCode-г буцаасан тохиолдол тухайн сервисийг түр хугацаанд ашиглах боломжгүй байна гэсэн үг юм. Мэдээлэл хариуцагч буюу тухайн сервисийн цаад эзэмшигч байгууллагын ХУР системийн холболт салсан эсвэл тухайн мэдээлэл хариуцагчийн систем дээр гэмтэл саатал гарсан үед буцаана. Мэдээлэл хариуцагч талд мэдэгдэн шалгуулах шаардлагатай. Сервис бүрээр мэдээлэл хариуцагч байгууллагыг сервисийн жагсаалт хэсгээс харна уу.


Нэг удаагийн баталгаажуулах кодтой холбоотой алдааны код

1001 OTP_NOT_FOUND — Нэг удаагийн баталгаажуулах код олдсонгүй

Баталгаажуулах <auth> мэдээллээр илгээсэн OTP код олдоогүй байгаа үед буцаана. WS100009_checkOtp сервисийг ашиглан нэг удаагийн баталгаажуулах кодыг шалгах боломжтой.

1002 OTP_NOT_MATCH — Нэг удаагийн баталгаажуулах код таарахгүй байна

Баталгаажуулах <auth> хэсэгт илгээсэн OTP код алдаатай эсвэл буруу байгаа үед буцаана.

1003 OTP_MATCH_TIMEOUT — Нэг удаагийн баталгаажуулах код дуудахад алдаа гарлаа

WS100009_checkOtp сервисийг ашиглан нэг удаагийн баталгаажуулах кодыг шалгах боломжтой.

1004 OTP_MATCH_ERROR — Нэг удаагийн баталгаажуулах код шалгахад алдаа гарлаа

Нэг удаагийн баталгаажуулах код шалгах явцад алдаа гарсан үед буцаана.

1005 OTP_NOT_SENT — Нэг удаагийн баталгаажуулах код илгээлт амжилтгүй боллоо

Нэг удаагийн баталгаажуулах код илгээхэд алдаа гарсан эсвэл тухайн иргэн лүү нэг удаагийн баталгаажуулах код илгээх боломжгүй үед буцаана.

1006 REG_PHONE_NOT_MATCH — Регистрийн дугаар, утасны дугаар хоёр таарсангүй

OTP код хүлээн авах утасны дугаар үйлчилгээ үзүүлэгч оператор компани дээрээ тухайн хүний нэр дээр бүртгэлгүй байх үед буцаана.