Хайлт

Баримт бичиг болон сервисээс хайна

Холбогдох заавар

Мэдээлэл авах, солилцох хүсэлтэй аливаа байгууллага нь Цахим Хөгжил Инновац Харилцаа Холбооны Яамтай гэрээ байгуулсаны үндсэн дээр сүлжээ, системийн тодорхой шаардага хангасны дагуу ХУР төрийн мэдээлэл солилцооны системд холбогдох боломж бүрдэх юм.

Холбогдох дараалал

ХУР системийн VPN сүлжээнд холбогдох дараалал

Алхам 1: Мэдээлэл солилцох

Холбогдох хүсэлтэй байгууллага нь өөрийн төлөөлөн харилцах ажилтны мэдээлэл, цахим шуудангийн хаягийг албан бичгээр/гэрээгээр “Үндэсний дата төв”-д илгээн баталгаажуулна.

Алхам 2: Нийтийн түлхүүр солилцох

Баталгаажсан цахим шуудан дээр PGP хос түлхүүр үүсгэн нийтийн түлхүүрээ солилцоно. Солилцохдоо https://pgp.datacenter.gov.mn/ цахим хуудсыг ашиглана. Цахим шуудангаар харилцах бүрт PGP түлхүүрээр зайлшгүй баталгаажуулсан байна.

Алхам 3: Хүсэлт илгээх

VPN сүлжээнд холбогдох хүсэлтээ “Үндэсний дата төв”-ийн security@datacenter.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ. Тус хүсэлтэд дараах мэдээллийг багтаасан байна: хандах хаягийн мэдээлэл (гадаад IP хаяг); сертификат дээр бичигдэх мэдээлэл — байгууллагын албан ёсны нэр, хэлтэс нэгжийн нэр, цахим шуудангийн хаяг.

“Үндэсний дата төв”-өөс мэдээллийн дагуу хандалтын эрх, гэрчилгээ, хэрэглэгчийн нэр, нууц үгийг үүсгэн илгээнэ.


VPN сүлжээний нууцлал хамгаалалт

VPNOpenVPN
Хэрэглэгчийг танихГэрчилгээ, хэрэглэгчийн нэр, нууц үг
Түлхүүрийн хэмжээ2048 bit RSA
Удирдлагын сувагTLSv1.2
ШифрлэлтTLSv1/SSLv3 | ECDHE-RSA-AES256-GCM-SHA384
Холбогдох порт1194/udp
Гарах өгөгдлийн сувагCipher 'AES-256-GCM' 256 bit key
Орох өгөгдлийн сувагCipher 'AES-256-GCM' 256 bit key

Сүлжээний холболт үүссэн тохиолдолд xyp.gov.mn домэйн нэрийг x.x.x.x хаягт зааж 443/tcp порт-д хандаж https хандалтыг шалгана.


Cистемд холбогдох

"Үндэсний дата төв" УТҮГ-аас өгсөн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтрэн OpenVPN Connect хэрэглэгчийн программыг өөрийн тохирох үйлдлийн системийг сонгож татаж суулгана. OpenVPN Connect хэрэглэгчийн программыг эндээс татаж авна уу.

OpenVPN ConnectOpenVPN Connect

Татаж авсан файлыг ажиллуулснаар дараах суулгац гарч ирнэ.

СуулгацСуулгац

Next товчийг дарж суулгана. Суулгаж дууссаны дараа Profiles хэсгээс On/off товч дээр дарж ҮДТ УТҮГ-аас өгсөн нууц үгийг оруулна.

Хэрэв profiles хэсэгт дараах байдлаар харагдахгүй байгаа бол ҮДТ УТҮГ-аас өгсөн тохиргооны файлыг import хийж оруулна.

Profiles

Амжилттай холбогдсон бол CONNECTED төлөвтэй болж сүлжээний хандалтын график гарч ирнэ.

CONNECTED

Мөн нэвтэрсэн хэрэглэгчийн нэр, таны авсан дотоод хаяг, серверийн хаяг, серверийн порт зэрэг харагдана.

Холболтын мэдээлэл

Гэрчилгээ нэмэх

Root CA certificate гэрчилгээ нэмэх.

Гэрчилгээ татаж авах холбоос:

Cистемийн Trusted root certificate-д татаж авсан MNRCA-2021 гэрчилгээг суулгах.

Cистемийн Intermediate Certificate-д татаж авсан MNICA-2021, MNICA-2022 гэрчилгээг суулгах. Command promt нээж гэрчилгээ татаж авсан хавтас руу шилжсэний дараагаар дараах коммандыг бичнэ:

cmd
certutil -addstore -f "ROOT" MNRCA.cer
certutil -addstore -f "ROOT" MNICA.cer

Java хөгжүүлэлтийн орчинд Trust StoreRoot Certificate нэмэх. Command promt нээж гэрчилгээ татаж авсан хавтас руу шилжсэний дараагаар дараах коммандыг бичнэ.

JRE_HOME тохиргоо

Таны системд JAVA суулгасан JRE_HOME хавтас дараах байдалтай байна. Жишээлбэл:

  • C:/Java/<Java version jre>

Дараах командыг ашиглан гэрчилгээг truststore-д нэмнэ:

cmd
JRE_HOME/bin/keytool -import -trustcacerts -alias certAlias -file MNICA.cer -keystore trustStoreFile

Сүлжээний хандалт шалгах

Windows hosts файлд өөрчлөлт хийх (Administrator эрхээр)

  1. Notepad-ийг Administrator эрхтэй нээх

    • Start цэснээс notepad гэж хайна.
    • Гарч ирсэн Notepad програм дээр баруун товч дарж Run as Administrator (Администраторын эрхээр ажиллуулах) гэснийг сонгоно.
  2. hosts файлыг нээх

    • Notepad дотроос Ctrl + O дарж Open цонхыг нээнэ.
    • Доорх замыг бичээд Enter дарна:
    text
    C:\Windows\System32\drivers\etc\hosts

hosts файл харагдахгүй байгаа бол Text Documents (*.txt) хэсгийг All Files (*.*) болгон өөрчилнө.

  1. Шинэ мөр нэмэх — файлын доод хэсэгт дараах мөрийг нэмнэ:

    text
    x.x.x.x   xyp.gov.mn

    Энэ нь xyp.gov.mn домэйныг xyp системын IP рүү чиглүүлнэ.

  2. Файлыг хадгалахCtrl + S дарж хадгална эсвэл File → Save ашиглана.

Үүний дараа Command Prompt, Powershell аль нэгийг нээж ping коммандыг ажиллуулна.

cmd
ping xyp.gov.mn

Амжилттай хандаж байгаа бол дараах байдалтай харагдана.

ping xyp.gov.mn

curl команд ашиглах (Windows-д зориулсан)

cmd
curl -v http://xyp.gov.mn

Амжилттай хандаж байгаа бол дараах байдалтай харагдана.

curl xyp.gov.mn