4. Тохиргоо шалгах

4.1 Windows үйлдлийн систем дээр тохиргоо шалгах

Start цэснээс notepad гэж хайлт хийн гарч ирэх програм дээр хулганы баруун товчийг дарж Run as Administrator дарж ажиллуулна. Програм нээгдсэний дараагаар Ctrl+O гарын хослолыг дарж гарах цонхон дээр C:\Windows\System32\drivers\etc\hosts утгыг оруулж Enter товч дарна. Файл нээгдсэний дараагаар дараах мөрийг шинэ мөр дээр нэмэн хадгална.

#Төрийн байгууллага бол
x.x.x.x xyp.gov.mn
#Хувийн хэвшлийн байгууллага бол
x.x.x.x xyp.gov.mn

Үүний дараа интернет хөтөч нээн URI бичих хэсэгт https://xyp.gov.mn гэж бичин хандаж үзэж хандалт secure байгаа хэсгийг шалгана.

4.2 Linux, Mac OS X үйлдлийн систем дээр тохиргоо шалгах

Terminal програм нээн дараах коммандыг бичнэ.

sudo vi /etc/hosts
#Гарж ирэх хэсэгт **cursor**-ыг хамгийн доор аваачин **"shift+g"** гарын хослолыг дарсны дараагаар **"o"** үсэг дарсны дараагаар "cursor" шинэ мөрд текст нэмэх боломжтой болно
#Төрийн байгууллага бол
x.x.x.x xyp.gov.mn
#Хувийн хэвшлийн байгууллага бол
x.x.x.x xyp.gov.mn
#Дээрх текстэн утгыг оруулсаны дараагаар **"Esc"** товч даран "edit mode"-с гаран гараас ":wq" гэж бичин **"Enter"** товчийг дарж өөрчлөлтийг хадгална
#Өөрчлөлт орсоны дараагаар дараах коммандыг бичнэ
openssl s_client -connect xyp.gov.mn:443
#Тухайн коммандын гаралтын төгсгөлд **Verify return code: 0 (ok)** бүхий текст гарч байгаа бол та амжилттай ROOT CA certificate нэмсэн байна гэж үзэж болно.

Note

x.x.x.x ip хаяг гэрээ байгуулсны дараа олгоно