2. Системд холбогдох

2.1 “Windows” үйлдлийн системээс холбогдох

2.1.1 Дараах холбоосоор орж “OpenVPN” хэрэглэгчийн програмыг татаж суулгана. https://swupdate.openvpn.org/community/releases/openvpn-install-2.4.4-I601.exe. Татаж авсан хэрэглэгчийн програмыг суулгахдаа дараах бүрэлдэхүүн хэсгийг идэвхжүүлэн суулгана.
../_images/1.png

Зураг 2. OpenVpn програмын бүрэлдэхүүн хэсгүүд

2.1.2 Хэрэглэгчийн програмыг амжилттай суулгасны дараа програмыг ачаалахад систем дээр C:\Users\your user name\OpenVPN\config хавтас үүснэ. Тус хавтас дотор Үндэсний дата төвөөс өгсөн тохиргооны файл, гэрчилгээ болон бусад файлуудыг хуулна.
../_images/2.jpg

Зураг 3. OpenVpn програмаар холбогдох

2.1.3 Тохиргооны файлыг хуулсны дараа дэлгэцний баруун доод буланд байрлах “OpenVPN GUI” дээр хулганы баруун товчийг даран “connect” сонгон холбогдоно.
2.1.4 C:\Windows\System32\drivers\etc\hosts файлд дараах бичилтийг хийх. x.x.x.x xyp.gov.mn

2.2 “Linux” үйлдлийн системээс холбогдох

2.2.1 “OpenVPN” хэрэглэгчийн програм суулгах
#Fedora/CentOS/RedHat
yum install openvpn
#Ubuntu/Debian
apt-get install openvpn
2.2.2 Хэрэглэгчийн програмыг амжилттай суулгасны дараа “/etc/openvpn” хавтас үүснэ. Тус хавтас дотор Үндэсний дата төвөөс өгсөн тохиргооны файл, гэрчилгээ болон бусад файлуудыг хуулна.
2.2.3 Тохиргооны файлд дараах өөрчлөлтийг хийнэ.
#Fedora/CentOS/RedHat
mv /etc/openvpn/client.ovpn /etc/openvpn/client.conf
rpm -ql openvpn | grep service
#Ubuntu/Debian
mv /etc/openvpn/client.ovpn /etc/openvpn/client.conf
2.2.4. “VPN” сүлжээнд холбогдох
systemctl start openvpn@client
2.2.5. “/etc/hosts” файлд дараах бичилтийг хийнэ. x.x.x.x xyp.gov.mn

Note

x.x.x.x ip хаяг гэрээ байгуулсны дараа олгоно