1. Холбогдох заавар

“ХУР” төрийн мэдээлэл солилцооны системд холбогдох заавар

Мэдээлэл авах, солилцох хүсэлтэй аливаа төрийн байгууллагад Үндэсний Дата төв УТҮГ - тай гэрээ байгуулсаны үндсэн дээр сүлжээ, системийн тодорхой шаардага хангасны дагуу ХУР төрийн мэдээлэл солилцооны системд холбогдох боломж бүрдэх юм.

../_images/paper.png

Зураг 1. Төрийн байгууллага системд холбогдохдоо авах алхмууд

Сүлжээний холболт үүссэн тохиолдолд xyp.gov.mn домэйн нэрийг x.x.x.x хаягт зааж 443/tcp порт-д хандаж https хандалтыг шалгана.

  • “VPN” сүлжээний нууцлал хамгаалалт
    VPN: OpenVPN
    Хэрэглэгчийг таних: гэрчилгээ, хэрэглэгчийн нэр, нууц үг
    Түлхүүрийн хэмжээ: 2048 bit RSA
    Удирдлагын суваг: TLSv1.2
    Шифрлэлт: TLSv1/SSLv3 ECDHE-RSA-AES256-GCM-SHA384
    Холбогдох порт: 1194/udp
    Гарах өгөгдлийн суваг: Cipher ‘AES-256-GCM’ 256 bit key
    Орох өгөгдлийн суваг: Cipher ‘AES-256-GCM’ 256 bit key
  • Системд холбогдох дараалал
    “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системийн “VPN” сүлжээнд холбогдоход дараах алхмуудыг гүйцэтгэнэ.
    Мэдээлэл солилцох
    Холбогдох хүсэлтэй байгууллага нь өөрийн төлөөлөн харилцах ажилтны мэдээлэл, цахим шуудангийн хаягийг албан бичгээр/гэрээгээр “Үндэсний дата төв”-д илгээн баталгаажуулна.
    Нийтийн түлхүүр солилцох
    Баталгаажсан цахим шуудан дээр “PGP” хос түлхүүр үүсгэн нийтийн түлхүүрээ солилцоно. Солилцохдоо http://pgp.datacenter.gov.mn/ цахим хуудсыг ашиглана. Цахим шуудангаар харилцах бүрт “PGP” түлхүүрээр зайлшгүй баталгаажуулсан байна.
    Хүсэлт илгээх
    “VPN” сүлжээнд холбогдох хүсэлтээ “Үндэсний дата төв”-ийн security@datacenter.gov.mn цахим шуудангийн хаягаар илгээнэ. Тус хүсэлтэд дараах мэдээллийг багтаасан байна.
    - Хандах хаягийн мэдээлэл /гадаад IP хаяг/
    - Сертификат дээр бичигдэх мэдээлэл
    > Байгууллагын албан ёсны нэр
    > Хэлтэс, нэгжийн нэр
    > Цахим шуудангийн хаяг
  • Эрх үүсгэх

    “Үндэсний дата төв”-өөс мэдээллийн дагуу хандалтын эрх, гэрчилгээ, хэрэглэгчийн нэр, нууц үгийг үүсгэн илгээнэ.

Зааврын дагуу холболт хийж гүйцэтгэх.

Note

x.x.x.x ip хаяг гэрээ байгуулсны дараа олгоно